Geely брэндийн Монгол дах албан ёсны нээлт

Чанар стандарт, баталгаат байдлаараа шалгарсан Дэлхийн шилдэг автомашины брэндүүдийг эзэмшигч “Geely” Холдинг группийн Geely автомашины Монгол дахь албан ёсны нээлт 10 сарын 27-нд болж өнгөрлөө.

Нээлтэд GEELY автомашины анхны худалдан авагчид, захиалга өгсөн үйлчлүүлэгчид, олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн бөгөөд 2022 оны цоо шинэхэн TUGELLA FY11-J1 автомашиныг танилцууллаа. Geely автомашин нь Шведийн Volvo автомашины эд анги, мотороор тоноглогдсон, Сибирийн -40 градуст туршигдсан, бартаат замд тэсвэртэй, аялал зугаалгад тохиромжтой, хамгийн сүүлийн үеийн автоматжуулалттай Geely брэнд нь Хятад улсад сүүлийн 3 жил хамгийн өндөр автомашины борлуулалтын рекордыг хадгалж, Орос улсад төдийгүй Дэлхийд bestseller болж байна.

Дэлхийн автомашинуудын аюулгүйн стандартыг хангадаг үзүүлэлт шалгуураар Geely одоогийн байдлаар ганцаараа таван од авсан байгаа бөгөөд зорчигч, жолооч, явган хүн, замаар явж буй амьтан гээд бүгдийнх нь аюулгүй байдлыг хангасан технологийг оруулснаараа бусдаас ялгардаг. Хэрэглэгчид худалдан авалтын дараах засвар үйлчилгээнд хамгийн их санаа зовдог бол автомашин борлуулалт, мэргэжлийн, сэтгэл ханамжтай засвар үйлчилгээгээрээ Таван Богд Моторс ХХК олонд танигдсан 18 жилийн туршлагатай бөгөөд засвар үйлчилгээний багийнхан GEELY брэндийн автомашинд засвар үйлчилгээ үзүүлэх албан ёсны сертификатаа авсан юм.

Таван Богд Моторс компани нь 0 гүйлттэй цоо шинэ Geely автомашинд үйлдвэрийн 4 жилийн буюу 100,000 км –ийн баталгаа, засвар үйлчилгээг санал болгож байна.

Хуваалцах:

Facebook
Twitter
Pinterest
LinkedIn