Бидний тухай
Таван Богд Групп нь 1995 онд Япон улсын “FujiFilm” корпрацийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авснаар түүхийн хуудас эхлүүлсэн бөгөөд, 2004 оноос эхлэн ХБНГУ-ын Фольксваген Корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
2012 онд Япон улсын алдарт сантехникийн ТОТО брэндийн албан ёсны дистрибьютер болж, 2016 онд Япон улсын цахилгаан шатны Fujitec, Солонгос улсын автомашины тос тосолгооны SK ZIC8 автомашины дугуйн HANKOOK брэндүүдийг төлөөлөх албан ёсны Монгол дахь төлөөлөгч болж, 2018 онд Япон улсын TEIN амортизаторын брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн.
Мөн 2022 оны 6 сард энэхүү GEELY автомашиныг зах зээлдээ оруулж ирэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Бизнес нэгжүүд
HANKOOK 2016 оноос эхлэн Солонгос улсын Hankook брэндийн автомашины дугуйг албан ёснб эрхтэйгээр борлуулж эхэлсэн. Солонгос улсдаа автомашины дугуйн хамгийн сайн брэнд бөгөөд дэлхийд 2021 оны байдлаар 7дугаар байранд эрэмбэлэгдэж дэлхийн алдартай дугуйн брэндүүдтэй мөр зэрэгцэн явсаар байгаа юм. Хамгийн боломжийн үнээр чанартаы дугуйг санал болгож чаддаг Hankook брэнд бусдаасаа ялгарч ИЛҮҮ УДААН ХЭРЭГЛЭЭГ-хэрэглэгчиддээ санал болгож байна.
SK ZIC 2016 оноос эхлэн Солонгос улсын SKZIC брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Солонгос улсын бүтэн синтетикс тосыг Монгол орны эрс тэс уур амьсгалтай цаг агаарт зориулан дотоодын хэрэглэгчдэд нийцүүлэн хүрдгээрээ давуу талтай. ZIC тосыг дэлхийн тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчид (Porsche, Mercedes-Benz, BMW, Volkswagen, Renault, Volvo, MAN, Cummins, Scania, зэрэг) брэндүүдийн чанарт нийцүүлэн олон жилийн турш хамтран ажилладаг бөгөөд цаг уурын өөр өөр нөхцөлд 40 гаруй орны жолооч нөр тогтмол ашигладаг тос юм.
TEIN 2018 оноос эхлэн Япон улсын TEIN брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Бид эрс тэс уур амьсгалтай манай орны замд зориулан хэрэглэгчдийн хүсэлд нийцүүлэн Tein брэндийг хүргэж байна. Зах зээл, дэлхийн чин хандлагын дагуу бид үйдчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээн бүрэн хангахын тулд амортизаторыг дараагийн шатанд хүргэхээр хөгжүүлэн ажиллаж байна. Бидний зорилго бол дээд зэргийн аюулгүй байдал ба инженерийн ур чадвар дээр суурилсан, OEM технологийн үйлдвэрлэл юм.